Жүдо бөхийн Дюселдорфийн их дуулга тэмцээний сүүлийн өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -78, +78 кг, эрэгтэйчүүдийн -90, -100, +100 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар тэргүүтэй манай хүчирхэг зургаан бөх зодоглоно. Манай бөхчүүдийн оноолтыг ЭНД дарж авна уу.
Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:
Эмэгтэйчүүдийн -78 кг жинд:
О.Мөнхцэцэг эхний тойрогт Италийн Ф.Валериатай барилдан торгуулиар цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт тус жингийн В хэсгийг тэргүүлэн барилдаж буй ДАШТ-ний хүрэл медальт Францийн П.Ф.Эстеллед ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -90 кг жинд:
Г.Алтанбагана өнгөрсөн оны залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт Германы Май Лоусыг нутаг дээр нь ялж улмаар хоёрдугаар тойрогт Чехийн К.Девидэд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эмэгтэйчүүдийн +78 кг жинд:
Э.Гандиймаа эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт тэс хэсгийг тэргүүлж буй дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны Киндзерска Иринатай барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -100 кг жинд:
Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар залуучуудын олимпийн хүрэл, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Унгарын Вег Зомборыг цааш барилдахаар боллоо.
Яг одоо +100 кг жингийн А хэсэгт О.Цэцэнцэнгэл эхний тойрогт гоц мөргөөд улмаар хоёрдугаар тойрогт өсвөрийн дэлхийн аварга Ким Минжонгтой хоёрдугаар дэвжээнээ, D хэсэгт барилдаж буй Б.Тэмүүлэн дөрөвдүгээр дэвжээнээ Австралийн Х.Стефантай барилдаж байна.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ЖИЧ: Хэрэв та аливаа барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг хүссэн цагтаа ухраан нөхөж үзэх боломжтой.