Жүдо бөхийн уламжлалт Дюселдорфийн их дуулга тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг, эрэгтэйчүүдийн -60, -66 кг жингүүдийн барилдаан явагдана. Манай улсаас өнөөдөр Хөдөлмөрийн бааатар Д.Сумъяа тэргүүтэй манай найман бөх барилдаж байна.
Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:
Эрэгтэйчүүдийн -60 кг жинд:
ДАШТ-ий алт, хүрэл медальт, МУГТ Г.Болдбаатар эхний тойрогт олимпийн хүрэл медальт Бразилийн Ф.Китадайд ялагдан тэмцээнээ дуусгалаа. Э.Ариунболд хоёрдугаар тойрогт Казахстаны бөхийг Цэвэр савлаа.
Эрэгтэйчүүдийн -66 кг жинд:
ОУХМ Г.Хэрлэн Болгарын Бозидар Темелковд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Харин Ё.Басхүү Хонгконгийн бөхийг торгуулиар яллаа.
Эмэгтэйчүүдийн -48 кг жинд:
Залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль, Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг Бразилийн Габриэла Чибанаг ваза-ари үнэлгээгээр яллаа. Харин хоёрдугаар тойрогт Г.Наранцэцэг дэлхийн аваргын алт, хошой мөнгөн медальт Японы Фуна Тонки аваргад ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
Эмэгтэйчүүдийн -52 кг жинд:
Залуучуудын олимпийн мөнгө, дэлхийн аварга Л.Сосорбарам эхний тойрогт Узбекистаны Диёра Келдиёрова цэвэр яллаа. Хоёрдугаар тойрогт Мавритус улсын бөхийг мөн цэвэр яллаа.
Эмэгтэйчүүдийн -57 кг жинд:
Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа АНУ-ын бөхийг хэдхэн хормын дотор цэвэр яллаа.
Яг одоо нэгдүгээр дэвжээнээ Э.Ариунболд Тайванийн бөхтэй барилдах бол гуравдугаар дэвжээнээ Ё.Басхүү мөн барилдаж байгаа юм.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:
ЖИЧ: Хэрэв та аливаа барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг хүссэн цагтаа ухраан нөхөж үзэх боломжтой.