Снукер биллиардын чансааны оноо олгох 28 дахь удаагийн "Welsh Open" тэмцээний шөвгийн 8-ын тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр маш сонирхолтой тоглолтууд явагдах ба үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолтоор дэлхийн тав, Welsh Open тэмцээний дөрвөн удаагийн аварга домогт Ронни О Сулливан болон дэлхийн гурав, Welsh Open тэмцээний 2008 оны аварга Марк Селби нарын дуэл юм. Тэд карьерийнхээ туршид 28 учраа таарч 17 удаад нь Ронни О Сулливан, 10 удаад нь Марк Селби хожиж, нэг удаа тэнцээд байгаа юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны Scottish Open тэмцээний шөвгийн 8-д учраа таарахд 5:4 харьцаагаар Марк Селби хожиж байлаа.