Английн премьер лиг төдийгүй өнөө цагийн хөлбөмбөгийн ертөнцийг манлайлж буй Ливерпүүл клуб урьд шөнө бас нэгэн түүхэн амжилтыг тогтоолоо.
Тэд клубынхээ 127 жилийн түүхэнд анх удаа лигтээ өрсөлдөж буй бүх багаа бүгдийг нь нэг улиралд хожлоо. Урьд шөнө 24 дүгээр тойргийн үлдсэн ганц тоглолт болох Вест Хам Юнайтед болон Ливерпүүл клубын тоглолт болж өнгөрсөн ба Ливерпүүлчүүд энэ улирлын 23 дахь хожлоо байгууллаа.
Яг жилийн өмнө хоёр баг хоорондоо тулахад 1:1 харьцаагаар тэнцэж байсан бол энэ удаад Ливерпүүлчүүд Вест Хамыг талбай дээр нь 2:0 харьцаагаа хожлоо. Тоглолтын 35 дахь минутад М.Салах торгуулийн цохилтоор гоолын салхийг хагалсан бол 52 дахь минутад А.О.Чамберлин хаалгачийн эсрэг ганцаараа гарч үүргээ амжилттай биелүүллээ.