Урьд шөнө Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 24 дүгээр тойргийн эхний тоглолтууд явагдлаа.
Хүснэгтийг тэргүүлэгчдээс Манчестер Сити клуб Шеффиелд Юнайтедийн талбайд зочлон Сергио Агуэрогийн гоолоор хожил байгууллаа. Энэ улирал тун сайн тоглолтыг үзүүлж буй Шеффиелд Юнайтед клуб Манчестер Сити клубтэй найм дахь удаагаа учраа тааран тоглож байгаа нь энэ боловч харамсалтай хожиж үзээгүй л байна.
Урьд шөнө явагдсан тоглолтуудаас хамгийн оргил тоглолтоор Лондонгийн дербиг нэрлэх нь зөв болов уу. Хэдийнээс өгөө, аваатай өрсөлддөг Челси болон Арсенал клубууд энэ удаад ч тун ширүүхэн өрсөлдлөө. Тоглолтын 26 дахь минутад Девид Луиз аюултай довтолгоог алдаа хийж зогсоохоос өөр сонголтгүй байлаа. Улмаар Девид Луиз улаан хуудас авч Арсеналчууд талбайд арвуулаа үлдсэн ч тэнцээ авч чадлаа. Тоглолт үзэгчдэд уйдах чөлөө олгосонгүй.