Ливерпүүлээс бусад том багууд бүгд оноо алдсан 23 дугаар тойргийн тойм

Сурталчилгаа
Ливерпүүлээс бусад том багууд бүгд оноо алдсан 23 дугаар тойргийн тойм

 

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 23 дугаар тойргийн тоглолтуудын тоймыг толилуулж байна. 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдсан тоглолтуудад Ливерпүүл клубээс бусад лигийн хүснэгтийг тэргүүлэгч багууд бүгд хожил байгуулж чадсангүй. 

Премьер лигийн 23 дугаар тойргийн тоглолтуудын үр дүн

Хүснэгтийг тэргүүлэгчдээс Льестер, Челси, Манчестер Юнайтед клубууд хожигдсон бол Манчестер Сити, Тоттенхам клубууд тэнцээ авлаа. Тоттенхамын хувьд хаалгач Газзанигагийн ганган хаалтын ачаар хожигдоогүй бол Манчестер ситигийн хувьд тоглолтын 87 дахь минут хүртэл Агуэрогийн гоёмсог гоолуудын ачаар 2:1 харьцаагаар Кристал Паласыг хожиж байсан ч 90 дэх минутанд Фернандино автогоол хаалгандаа хийж тоглолт тэнцээгээр өндөрлөлөө.

Энэ цагийн хамгийн шилдэг багаар нэрлэгдэж буй Ливерпүүл клуб 22 дугаар тойргийн тоглолтоо Манчестер Юнайтед клубыг талбайдаа хүлээн авч Ван Дижк, М.Салах нарын гоолоор хожил байгууллаа. Ийнхүү Ливерпүүл клуб лигтээ 39 тоглолт дараалан хожигдол гээчийг үзсэнгүй. Тэд энэ улирлыг 21 хожил 1 тэнцээтэйгээр үргэлжлүүлж байгаа ба боломжит 66 онооноос 64 оноог авснаар хүснэгтийг удаалж буй Манчестер Ситигээс даруй 16 онооны илүү гарлаа. 

Хүснэгтийг тэргүүлэгчид


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0