Мэргэжлийн снукер биллиардын хамгийн нэр хүндтэй "Triple Crown" ангиллын гурван тэмцээний нэг болох Мастерс тэмцээн явагдаж дууслаа.
Энэ оны хамгийн эхний тэмцээн эхний тоглолтуудаасаа эхлэн сонирхолтой өрнөж чансаа өндөртэй тамирчид хожигдсоор магадгүй хэний ч таамаглалд ороогүй Стуарт Бингхам анх удаа Мастерс тэмцээнд түрүүллээ. Тэрээр 2015 онд дэлхийн аварга болж байсан ба одоо дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж байна. Харин финалд түүнтэй өрсөлдсөн Али Картер дэлхийн чансааны 17-д эрэмбэлэгдэж байгаа юм. Али Картер энэ удаагийн Мастерс чансаагаар багтаж чадаагүй ч домогт Ронни О Сулливан оролцохгүй болж Али Картерт аз таарсан хэрэг. Гэхдээ тэрээр зөвхөн азтай байсангүй. Хэсгийн тоглолтуудад үнэхээр сайн тоглолтуудыг үзүүлсэн ба эхний тойрогт дэлхийн гурван удаагийн аварга Марк Селбиг 6:4 харьцаагаар, хоёрдугаар тойрогт дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинсийг 6:3 харьцаагаар, хагас шигшээд 2005 оны дэлхийн Шаун Мөрфи 6:3 хожиж финалд шалгарсан байдаг.
Финалын тоглолт тун өрсөлдөөнтэй явагдаж 10:8 харьцаагаар Стуарт Бингхам хожиж анх удаа Мастерс тэмцээнд түрүүллээ. Харин Али Картерийн хувьд хоёр ч удаа дэлхийн аваргад үзүүрлэж байсан бол энэ удаад анх удаа Мастерс тэмцээнд үзүүрлэлээ.