Английн премьер лигийн тэргүүлэгчдийн эгнээнд явж буй Манчестер Сити клуб урьд шөнө Волверхамптон Вандерерс клубын талбайд 19-р тойргийн тоглолтоо хийлээ.
Өнгөрөгч 10 дугаар сард хоёр баг Манчестер ситигийн талбайд тоглоход Волверхамптон 2:0 харьцаагаар хожсон ба энэ удаад Манчестер сити хариугаа авахаар Воверхамптоны Молинеукс цэнгэлдэхэд ирсэн нь мэдээж. Тоглолт дөнгөж эхлээд 12 дахь минутад Манчестер Ситигийн Эдэрсон улаан хуудас авч талбайг орхисон ч Рахийм Стерлинг 25, 50 дахь минутад дабль хийн тэргүүлж эхэлсэн. Гэвч тэд баярлах эрт байлаа.
Волверхамптоны Траоре 55, Раул Жименез 82, Матт Дохерти 89 дэх минутад гоолдон тоглолт 3:2 харьцаагаар Волверхамптоны ялалтаар өндөрлөлөө. Ийнхүү Манчестер Сити клуб Волверхамптон Вандерерст хоёр дараалан хожигдлоо.
Ийнхүү хүснэгтийг бусдаасаа нэг тойргийн тоглолт дутуу ч Ливерпүүл клуб 52 оноотой тэргүүлж байгаа бол тэдний ард 39 оноотойгоор Лейстер Сити клуб бичигдэж байна.
Европын ихэнх лигүүд шинэ оны амралтын байдалд шилжсэн бол Английн Премьер лиг үргэлжлэн явагдсаар байна. Өнөө шөнө/2019.12.28-ны шөнө/ Ньюкастел - Эвэртон, Норвич - Тоттэнхам, Вест хам - Лейстер Сити, Бурнлы - Манчестер Юнайтед клубуудын тоглолт явагдах хуваарьтай байна.