FIFA Club World Cup буюу 16 дахь удаагийн клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд тоглох багууд тодорлоо.
2000 оноос зохион байгуулагдах болсон хөлбөмбөгийн клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өнгөрсөн хугацаанд Испанийн Реал Мадрид клуб дөрвөн удаа түрүүлсэн байдаг бол мөн тус улсын Барселона клуб гурван удаа түрүүлж нэг удаа үзүүрлээд байгаа юм. Харин энэ жил шигшээ тоглолтод шалгараад буй Английн Ливерпүүл клуб хоёр дахь удаагаа шигшээд шалгарч байгаа бол тэдэнтэй өрсөлдөх Бразилын Фламинго клуб анх удаа шигшээ шалгарч байгаа юм.
Ливерпүүл клуб лигтээ хожигдол гээчийг амсалгүй итгэл төгс тэргүүлж байгаа ба өмнөх улирлын аваргуудын лигт түрүүлсэн амжилтаар энэ тэмцээний хагас шигшээгээс оролцох эрхтэй болсон юм. Харин тэдэнтэй өрсөлдөх Фламинго клуб Бразилын лигээ тэргүүлэхийн сацуу Өмнөд Америкийн CONMEBOL-д түрүүлэн клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгээс оролцох эрхтэй болсон юм.
Хагас шигшээд Ливерпүүл клуб Мексикийн хүчирхэг баг болох Монтеррей багийг 2:1 харьцаагаар буулган авсан бол Фламенго клуб Саудын Арабын Ал-Хилал клубыг 3:1 харьцаагаар буулган авсан юм. Шигшээ тоглолт энэ сарын 22-ны өдөр явагдана.