ВИДЕО: М.Селби 2 түрүүлсэн аваргуудын эгнээнд орлоо

Сурталчилгаа
ВИДЕО: М.Селби 2 түрүүлсэн аваргуудын эгнээнд орлоо

 

 

Их Британийн бүрэлдэхүүн багтах дөрвөн улсад зохион байгуулагддаг нэр хүнд, чансаа өндөртэй Home Nations цувралын 2019/2020 улирлын гурав дахь тэмцээн Scottish Open тун өрсөлдөөнтэй явагдлаа.  

2019/2020 улирлын хувьд English Open тэмцээнд Марк Селби, Northern Ireland Open тэмцээнд Жадд Трамп нар тус тус түрүүлээд байсан бол Scottish Open тэмцээнд Марк Селби түрүүлж Home Nations цувралд хоёр түрүүлсэн аваргуудын эгнээнд элсэн орлоо. 

Home Nations цувралд хоёр удаа түрүүлсэн аваргууд:

  • Нейл Робертсон: 2017-2019 Scottish Open, Welsh Open
  • Стуарт Бингхам: 2017-2019 English Open, Welsh Open
  • Жадд Трамп: 2018-2019 Northern Ireland Open тэмцээнд хоёр удаа түрүүлсэн
  • Марк Селби 2019 онд English Open, Scottish Open тэмцээнүүдэд тус тус түрүүлээд байна. 

Селби аваргын хувьд шөвгийн 8-д домогт Ронни О Сулливантай учраа тааран хожсон ба уг тоглолт үнэндээ л классик тоглолт болсныг хэлэх хэрэгтэй. Тэд урьд өмнө нь 27 удаа учраа тааран тоглоход 17 удаад Ронни аварга хожиж байлаа. Харин энэ удаад Марк Селбигийн хожих ээлж болсон бололтой. Тоглолтын үр дүн: 5:4 Марк Селби аварга хагас шигшээд шалгарлаа. 

Финалын тоглолтод дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби Английн залуу тамирчин болох Жак Лисовскитэй учраа тааран тоглолоо.

Жак Лисовски хэдий залуу тамирчин ч гэлээ Марк Селби аваргын хувьд "хүндхэн өрсөлдөгч" юм. Учир нь тэд өмнө нь 10 удаа учраа тааран тоглоход зургаан удаад нь Жак Лисовски хожоод байсан юм. Харин энэ удаад Марк Селби аваргын хожих ээлж ирсэн бололтой. Марк Селби 9:6 Жак Лисовски

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0