Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн чансаа олгох Scottish Open тэмцээний шөвгийн найман тамирчин тодорлоо.
Урьд шөнө шилдэг 32 болон 16 тамирчны тоглолт явагдаж дууслаа. Өчигдрийн гол дуулиант тоглолтуудыг тоймлон хүргэж байна.
ШИЛДЭГ 32:
Хэдхэн хоногийн өмнө UK Championship 2019 тэмцээнд түрүүлж, тун сайн формтой байгаа Динг Жунхуй 32-ийн тоглолтод 2006 оны дэлхийн аварга Шотландын Грийм Доттод 4:0 харьцаагаар хожигдлоо. Урьд өмнө нь хоёр тамирчин 12 удаа учраа тааран тоглоход Динг Жунхуй 10 удаад нь хожоод байсан ч өчигдөр нутгийн эзний өмнө хүчин мөхөстлөө.
ШӨВГИЙН 16:
Шөвгийн 16-д дөрвөн ч дэлхийн аварга хожигдон тэмцээнээс хасагдлаа. Дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс нутаг дээрээ Английн Жак Лисовскид 4:2 харьцаагаар хожигдлоо.
2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон Тайландын Тепчаяа Ун-Нод 4:0 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа.
2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи нутаг нэгт Дэвит Гилбертэд 4:2 харьцаагаар хожигдлоо.