ВИДЕО: Стефен Магуир бооцоо тавигчдыг гонсойлголоо

Сурталчилгаа
ВИДЕО: Стефен Магуир бооцоо тавигчдыг гонсойлголоо

 

Энэхүү тэмцээн нь Home Nations цувралын 2019/2020 улирлын гурав дахь тэмцээн юм. Home Nations цуврал тэмцээн нь Их Британийн бүрэлдэхүүн багтах дөрвөн улсад зохион байгуулагддаг нэр хүнд, чансаа өндөртэй цуврал тэмцээн бөгөөд энд: Northern Ireland Open, Scottish Open, Welsh Open, English Open гэсэн дөрвөн тэмцээн багтдаг. Нэг улиралд цувралын бүх тэмцээнд түрүүлсэн тамирчин 1 сая фунт буюу монгол мөнгөөр 3.5 тэрбум орчим төгрөгийн шагнал хүртэх болзолтой тэмцээнүүд гэхээр шагналын сангийн хувьд маш өндөр юм. 2016 оноос анх зохион байгуулагдаж эхэлсэн уг цувралын бүх тэмцээнүүдэд түрүүлсэн тамирчин одоогоор хараахан төрөөгүй байна. 

2019/2020 улирлын хувьд English Open тэмцээнд Марк Селби, Northern Ireland Open тэмцээнд Жадд Трамп нар тус тус түрүүлээд байна.

Яг одоо зохион байгуулагдаж буй Scottish Open тэмцээний 64 тамирчны тоглолтууд урьд шөнө явагдаж дууслаа. Өнөөдөр снукер биллиард сонирхогчдодоо урьд шөнө явагдсан нэгэн тоглолтыг онцлон толилуулж байна. Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн UK Championship тэмцээний финалд өрсөлдсөн Шотландын Стефен Магуир болон Ази тивийн төлөөлөл болох Хонг Конгийн Марко Футэй тоглосон тоглолтыг сонгон бүрэн эхээр нь толилуулж байна. Учир нь маш сайн формтой байгаа Стефен Магуирыг энэ удаад хожино хэмээн ихэнх бооцоотой тавигчид түүнийг дэмжиж байсан ч үр дүн эсрэгээр гарлаа. Тоглолт 4:2-ын харьцаагаар Марко Фугийн ялалтаар өндөрлөлөө. Урьд нь хоёр тамирчны хувьд 18 удаа учраа тааран тоглоход Стефен Магиур 11 удаад нь Марко Фуг хожоод байсан ч энэ удаад эх нутагтаа зохион байгуулагдаж буй тэмцээнд бүдэрлээ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0