Аваргуудын лиг: Месси Барселонагийн төлөөх 700 дахь тоглолтдоо гоолдлоо

Сурталчилгаа
Аваргуудын лиг: Месси Барселонагийн төлөөх 700 дахь тоглолтдоо гоолдлоо

 

Өчигдөр бид эхний дөрвөн хэсгийн тойм мэдээ болон уг тоглолтуудад орсон бүх гоолын түүвэр бичлэгийг толилуулсан билээ. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин одоо үлдсэн хэсгүүдийн тойм мэдээг хүргэж байна. 

Е хэсэг:

Энэ хэсгийн тэргүүлэгчид болох Ливерпүүл болон Наполи клубуудын онооны зөрүү ердөө 1 байгаа. Тэд хоорондоо хэсгийг хэн тэргүүлэхийг үзэх тоглолт хийсэн ба тоглолтын үр дүн 1:1 харьцаагаар тэнцлээ. 

Е хэсэг /2019.11.29/

 

F хэсэг:

Энэ хэсгийн тэргүүлэгчид болох Барселона клуб олон Борюссиа Дортмунд клубын онооны зөрүү мөн 1 байсан юм. Харин тоглолтын үр дүнд Барселона клуб Дортмундыг 3:1 харьцаагаар буулган авснаар хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдсэн бол Дортмунд клубын хүснэгтэд эзлэх байр суурь доошиллоо. Харин Интер Милан клуб Славиа Праг клубыг 3:1 хожсоноор хэсгийн 2-т бичигдэж эхэллээ. Интер Миланаас Лукаку карьерийнхээ 250 дахь гоолоо оруулсан байна. 

F хэсэг /2019.11.29/

 

G хэсэг:

G хэсгийг тэргүүлэгч Лиепзиг клуб энэ удаад хүснэгтийн хамгийн сүүл мушгиж буй Бенфика клубтэй 2:2 харьцаагаар тэнцсэн ч хэсгээ тэргүүлэхийн сацуу хэсгээс гарах эрхээ авч чадлаа. Тэд тоглолтын 90 дэх минут хүртэл 2:0 харьцаагаар хожигдож явсан ч Форсберг 90 болон 96 дахь минутад дабль хийж багтаа түүхэн үүргээ гүйцэтгэлээ. Харин Зенит клуб Лион клубыг 2:0 харьцаагаар хожсоноор тэд хүснэгтэд тус тус 7 оноотой боллоо. Иймд сүүлийн тойрогт аль баг нь гарахаа шийдэхээр боллоо. 

G хэсэг /2019.11.29/

H хэсэг:

Аяакс клуб Лоск багийг 2:0 харьцаагаар буулган авч хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдсэн бол Валенсиа болон Челси клубууд 2:2 харьцаагаар тэнцлээ. Тавдугаар тойргийн тоглолтуудаас өмнө Аяакс, Валенсиа, Челси гурван баг тус бүр 7 оноотой тэнцэж явсан бол одоо Аяакс 10, Челси, Валенсиа нар 8 оноотой боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч Аяакс хэсгээсээ гарсан гэсэн үг биш юм. Сүүлийн тойргийн тоглолтуудаас хамаарч тэд хэсгээсээ гарч чадахгүй ч байх хувилбар бий.  

H хэсэг /2019.11.29/


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Erdembileg

    Mash goy

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0