Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 12 дугаар тойргийн тоглолтууд явагдлаа.
Ливерпүүл клуб 12 тоглолтын дараах байдлаар 11 хожил 1 тэнцээтэй буюу хожигдолгүй цувралаа үргэлжлүүлж Премьер лигийн хүснэгтийг 34 оноотойгоор итгэл төгс тэргүүлж байна. Тэд урьд шөнө лигийн хүчтэй өрсөлдөгч болох Манчестер Сити клубтэй 45 дахь удаагаа учраа тааран тоглосон ба Ливерпүүл клуб 20 дахь удаагаа Манчестер Сити клубыг хожлоо. Манчестер сити клубын хувьд улирал эхлээд гурав дахь хожигдлоо амсаж буй нь энэ бөгөөд өмнөх хоёр хожигдол нь харьцангуй сул өрсөлдөгчид болох Волвес (0:2), Норвич (3:2) клубуудэд хожигдсон юм. Тэд 25 оноотойгоор хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Тэдний дараагийн учраа алдарт Челси клуб байх болно.
Харин хүснэгтийн хоёрдугаар байрт 26 оноотойгоор Лестер Сити клуб бичигдэж байгаа ба тэд энэ улиралд тун сайн тоглож байна. Солилцоо хийх эрхээ хасуулсан ч Челси клубын залуучууд мөн л сайн тоглолтуудыг үзүүлж 26 оноотойгоор хүснэгтийн 3-т бичигдэж байна. Хамгийн сонирхолтой нь доод лигээс Шеффейлд Юнайтед клуб хүснэгтийн 5-д бичигдэж байгаа бол Арсенал клуб 7-д, Манчестер Юнайтед клуб 8-д, Тоттенхам клуб бүр 14-т бичигдэж байна.