Лиестэр сити клуб Соутхамтоныг 9:0 харьцаагаар бут ниргэлээ

Сурталчилгаа
Лиестэр сити клуб Соутхамтоныг 9:0 харьцаагаар бут ниргэлээ

 

Өнөөдөр премьер лигийн 10 дугаар тойргийн нэгэн тоглолтыг онцлон толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол 2015/2016 улирлын аварга Лиестэр Сити клуб 10 дугаар тойргийг нээж Соутхамптон клубын St'Mary's цэнгэлдэхэд зочлон зочлон тоглосон тоглолт юм. Тэд Соутхамптоныг талбай дээр нь 9:0 харьцаагаар бут ниргэлээ. Тоглолтын 12 дахь минутад Соутхамптоны Рэйн Бертранд улаан хуудас авснаар талбай дээрээ бут ниргүүлэх эхлэл тавигдсан гэхэд болно. Уг тоглолтод Варди болон Аёозе нар хэттрик хийсэн байна. Соутхамптон болон Лиестэр сити клубууд 27 удаа хоорондоо учраа тааран тоглосноос 11 дэх удаагаа Лиестэрийнхэн буулган авч, есөн удаад нь тэнцээд байгаа юм. Энэ оны эхэнд Соутхамптоныхон Лиестэрийн талбайд 2:1 харьцаагаар хожиж байсан бол энэ удаад талбай дээрээ бут ниргүүллээ. 

Өдгөөгөөс яг жилийн өмнө Лиестэр Сити клубын эзэн онгоцны ослоор нас барсан ба тэд хуучин багийн эзэндээ агуу хожлоор хүндэтгэл үзүүлсэн гэхэд болно. 

10 дугаар тойргийн эхний тоглолтын үр дүнд Лиестерийнхэн 20 оноотойгоор хүснэгтийн 2-т бичигдэж эхэлсэн ч Манчестер Сити клуб Астон Виллаг буулган авснаар хүснэгтийн байрлалаа буцаан авлаа.  

Тун удахгүй манай сайт Премьер лигийн 10 дугаар тойргийн бүх тоглолтын тоймыг дэлгэрэнгүйгээр мэдээллэх болно. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0