Снукер биллиардын 2019/2020 улирлын дөрөв дэх чансаа олгох тэмцээн болох English Open өнөөдөр эхэлнэ.
English Open тэмцээн нь анх 2016 онд зохион байгуулагдаж эхэлсэн ба жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж дараах тамирчид түрүүлээд байна.
- 2016 он: Лиан Венбо
- 2017 он: Ронни О Сулливан
- 2018 Стуарт Бингхам
English Open тэмцээнд түрүүлж домогт тамирчин Стив Девисийн нэрэмжит цомыг өргөх эрхийн төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч 128 тамирчин оролцож байна.
Цагийн зөрүүгээс шалтгаалан манай сайт тоглолт бүрийн мэдээллийг тоймоор мэдээллэх болно.