Снукер биллиардын дэлхийн чансааны оноо олгох "Evergrande China Championship 2019" тэмцээнд Шаун Мөрфи түрүүллээ.
"Evergrande China Championship 2019" тэмцээн нь хэдийгээр чансааны оноо олгох тэмцээн ч гэлээ шагналын сангийн хувьд харьцангуй өндөр тэмцээн юм. Тодруулбал түрүүлсэн Шаун Мөрфи монгол мөнгөөр хагас тэрбум төгрөгийн шагнал хүртсэн байна.
Финалын тоглолтод дэлхийн гурван удаагийн аварга Марк Виллиамс болон 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи нар тун ширүүхэн өрсөлдөж 10:9 харьцаагаар Шаун Мөрфи хожил байгууллаа. Хоёр тамирчны хувьд нийт 28 удаа учраа тааран тоглосон нь энэ бөгөөд хожил хожигдлын харьцаа 14:14 болж тэнцлээ. Харин 2018 оноос хойш гурав дахь удаагаа учраа таарч буй нь энэ бөгөөд сүүлийн гурван тоглолтод бүгдэд нь Шаун Мөрфи хожил байгуулаад байна.
Снукер биллиардын дараагийн чансаа оноо олгох тэмцээн English Open тэмцээн 10 дугаар сарын 14-20-ны хооронд үргэлжилнэ.