Снукер биллиардын дэлхийн чансааны оноо олгох "Evergrande China Championship 2019" БНХАУ-ын Гуанжу хотноо явагдаж байна.
Уг тэмцээн нь анх 2016 онд шагналын сан өндөртэйгөөр шилдэг тамирчдыг урилгаар оролцуулж эхэлсэн бол удаах жил нь дэлхийн чансааны оноо олгодог тэмцээн болж өргөжсөн юм. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэ жилийн тэмцээний шагналын сан нь монгол мөнгөөр 3 тэрбум орчим төгрөг байна.
Нийт 64 тамирчин оролцсоноос өнөөдөр шөвгийн найман тамирчин тунан үлдээд байна.
Эдгээр найман тамирчид дотор чансаа доогуур тамирчид хоёр байгаа нь Ираны "The Prince of Persia" буюу "Персийн хунтайж" хочит Хоссейн Вафай болон Норвегийн Курт Мафлин нар байна. Курт Мафлиний хувьд шөвгийн 16-д алдарт Жон Хиггинс аваргыг 5:3 харьцаагаар буулган авсан билээ. Уг тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.