Снукер биллиардын хамгийн өндөр шагналын сантай "Шанхай Мастерс-2019" тэмцээний шөвгийн дөрвөн тамирчин тодорлоо.
Дэлхийн шилдэг биллиардчдын "тулаан" өчигдөр шөвгийн наймын сүүлийн тоглолтуудаар үргэлжлэн явагдлаа.
Шөвгийн наймд "Шанхай Мастерс" тэмцээний гурван удаагийн аварга (2009, 2017, 2018) Ронни О Сулливан 2015 оны аварга Кайрен Вилсон нарын тоглолт үнэхээр үзүүштэй ганган тоглолт боллоо. Эхний хагаст Кайрен Вилсон 5:1 харьцаагаар тэргүүлж байсан ч Ронни сүүлийн таван тоглолтод төгс эргэн ирэлтийг хийж дараалан ялалт байгуулснаар 6:5 харьцаагаар Кайрен Вилсоныг буулган авч шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ. Хоёр тамирчны хувьд урьд анх Хойд Ирландын опен тэмцээнд анх учраа тааран тоглоход Ронни 4:3 харьцаагаар хожигдсоноос хойш дөрөв дараалан хожиж байна. Өнгөрсөн оны Шанхай Мастерс тэмцээний хагас шигшээд хоорондоо тунахад Ронни 10:6 харьцаагаар Кайрен Вилсоныг буулган авч байлаа.
Өнөөдөр шөвгийн дөрвийн тоглолтууд явагдах ба дараах дөрвөн тамирчин тунан үлдээд байна.
Роннигийн хувьд шөвгийн дөрөвт Нейл Робертсонтой 27 дахь удаагаа учраа тааран тоглох гэж байна. Урьд нь Ронни түүнийг 17 удаа хожоод байгаа юм.