Снукер биллиардын нэгэн сонирхолтой төрөл болох Six-Red төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тун сонирхолтой өрнөж байна.
Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар дэлхийн шилдгүүд болох Жон Хиггинс, Марк Виллиамс, Стуарт Бингхам зэрэг чансаа өндөртэй тамирчид бүгд өрсөлдөгчдөө хожсоор байна. Харин дэлхийн чансааны 6-д эрэмбэлэгдэж буй гурван удаагийн дэлхийн аварга Марк Селби нутаг нэгт Гары Вилсонд 5:4 харьцаагаар хожигдлоо. Хоёр тамирчны хувьд өмнө нь долоон удаа учраа тааран тоглоход зургаан удаад нь Марк Селби аварга хожиж байсан ч хэдхэн сарын өмнө болж өнгөрсөн ДАШТ-ний шөвгийн 16-д Гары Вилсон дэлхийн аваргыг 13:10 харьцаагаар хожсоныг снукер биллиард сонирхогчид маань санаж байгаа биз ээ.
Зургаан улаантай снукер биллиард нь маш түргэн хугацаанд өрсөлдөөн ихтэй өрнөдөг тул тоглолт бүр сонирхолтой явагдаж байна. Марк Селби болон Гары Вилсон нарын тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.