Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн нэгдүгээр тойргийн тоглолтууд явагдаж дууслаа.
Шинэ улирлын хамгийн эхний тоглолт Атлетик клуб болон Барселона клубуудын тоглолтоор эхэлж 1:0 харьцаагаар Барселона клуб хожигдлоо. Улирлын эхний тоглолтоо хожигдлоор эхэлсэн Барселона клубын хувьд Лионел Месси, Луис Суарез, Оусмане Дембеле зэрэг гол тоглогчид нь гэмтэлтэй байгаа нь тэдэнд довтлогчийн асуудалтай шинэ улирал эхэлж байна. Тэд энэ бүтэн сайн өдөр /наймдугаар сарын 25-ны өдөр/ Реал Бетис клубтэй тоглох хуваарьтай байна.
Маргааш /наймдугаар сарын 23-ны өдөр/ дараагийн тойргийн тоглолтууд Гранада клуб болон Севилла клубуудын тоглолтоор эхлэнэ.