Снукер биллиардын дэлхийн чансаа олгох Рига Мастерс тэмцээн зургаа дахь удаагаа Латви улсын Рига хотноо зохион байгуулагдаж дууслаа.
Снукер биллиардын 2019/2020 шинэ улирлын чансаа олгох эхний тэмцээн болох Рига Мастерс тэмцээн нь 2014 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн байна. Уг тэмцээнд Австралийн Нейл Робертсон хоёр удаа түрүүлээд байсан ч (2016, 2018 он) энэ удаагийн тэмцээнд тодорхойгүй шалтгаанаар өнжсөн юм. Монгол мөнгөөр нэг тэрбум орчим төгрөгийн шагналын сантай Рига Мастерс тэмцээний финалд хэний ч таамагт байгаагүй БНХАУ-ын Ян Бинтао (дэлхийн чансааны 21-т эрэмбэлэгдэж байна) болон Английн Марк Жойс (дэлхийн чансааны 54-т эрэмбэлэгдэж байна) нар тунан үлдэж БНХАУ-ын Ян Бинтао Рига Мастерс тэмцээний шинэ аваргааар тодорлоо.
Ян Бинтаогийн хуьд энэ жил дөнгөж 19 настай бөгөөд мэргэжлийн түвшинд маш тоглолтыг үзүүлж байгаа юм. Тэрээр 13 насандаа мэргэжлийн ангилалд тоглож эхэлсэн байдаг. Рига мастерс тэмцээнд түрүүлсэн нь дэлхийн чансаа олгох тэмцээнд анх удаа түрүүлж буй нь энэ юм.