Нидерландчууд түүхэндээ анх удаа финалд шалгарлаа

Сурталчилгаа
Нидерландчууд түүхэндээ анх удаа финалд шалгарлаа

 

Франц улсад зохион байгуулагдаж буй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын багууд тодорлоо.

Өчигдөр Англи болон АНУ-ын шигшээ багуудын дуэлд АНУ 2:1 харьцаагаар ялалт байгуулж финалд шалгарсан бол урьд шөнө Нидерланд болон Шведийн шигшээ багуудын дуэлд 1:0 харьцаагаар Нидерланд бүсгүйчүүд ялалт байгуулан финалд шалгарч чадлаа. 

Нидерландын шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д Е хэсэгт багтан бүх өрсөлдөгчдөө хожиж хэсгээсээ итгэл төгс 1-ээр гарсан байдаг.  Улмаар шөвгийн 16-д Японы шигшээ багийг 2:1, шөвгийн 8-д Италийн шигшээ багийг 2:0 харьцаагаар хожиж хагас шигшээд шалгарсан байдаг. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ний өнгөрсөн 28 жилийн түүхэнд Нидерландын шигшээ баг огт байр эзэлж байгаагүй юм. 

Урьд шөнийн тоглолтын цорын ганц ялалтын гоолыг Нидерландын 14 дугаартай Гроенен нэмэлт цагт оруулсан юм. Гроенений хувьд хүүхэд ахуйдаа жүдо бөхөөр барилддаг байсан ба гурван жил дараалан жүдо бөхөөр Нидерландын өсвөрийн улсын аварга болж байсан юм байна.  

Энэ сарын 6-ны өдөр хүрэл медалийн төлөө Англи болон Шведийн шигшээ багууд тоглох бол 7-ны өдөр АНУ болон Нидерландын шигшээ багууд аваргын төлөө тоглох хуваарьтай байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0