Снукер биллиардын багийн дэлхийн цомын тэмцээн БНХАУ-ын Вуши хотноо явагдаж дууслаа.
23 улсын 24 баг оролцсон энэхүү тэмцээнийг зохион байгуулагч орон болох БНХАУ давуу эрхээр хоёр баг оролцуулсан ба уг хоёр баг хоёул хагас шигшээд шалгарч чадсан юм.
Ялангуяа Лиан Венбо болон Зоу Еулонг нарын БНХАУ-ын В баг дэлхийн шилдэг тоглогчид бүхий Бельги, Английн багуудыг ялж шигшээ тоглолт хүртэл явсан юм. Уг тэмцээний шагналын сан нийт 800.000 америк доллар байсан ба түрүүлсэн багийн тамирчид нийт 200.000 доллар буюу хүн тус бүр 100.000 долларын шагнал хүртлээ. Шотландын баг ийнхүү дэлхийн цомд хоёр удаагаа түрүүлж байна.
2015 онд Жон Хиггинс болон Стефен Магуир нар БНХАУ-ын хоёрдугаар багт финалд хожигдон дэд байранд орж байсан хариугаа авч чадлаа.