СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Анхмаа: Сүрьеэ ядуурлын өвчин юм бол ядуу биш байлга л даа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р сургуульд сурч байсан хүүгээ сүрьеэгээр алдсан ээжийн яриа болон нас барсны гэрчилгээг livetv.mn өмнө нь та бүхэнд хүргэж байсан. Тус сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдоод байгаа. ЭМЯ болон сайд Д.Сарангэрэл "Хүн бүрт сүрьеэгийн шинж тэмдэг нуугдмал байдаг. Хэн ч энэ өвчнөөр өвчилж болно. 2015 онд 50 сурагч сүрьеэгээр өвдөж байсныг нуусан нь архивын баримтаар нотлогдож байна" хэмээн ярьсан байдаг. 

Сүрьеэ өвчнөөр хүүгээ алдсан ээжийг Улаанбаатарт ирэхэд нь уулзах тов тавьж байсны дагуу уулзаж, ярилцлаа. Талийгаач хүү нэг эгчтэй, нэг эрэгтэй дүүтэй байжээ. Бие барснаас нь хойш уг гэр бүлд эрэгтэй хүүхэд төрсөн ба одоо арван сартай, ирэх жил цэцэрлэгт орно гэлээ. Харин дундах хүү нь ирэх жил сургуульд орно "Харьяаллаараа нэг хүүгээ 115-р дунд сургуульд, багыгаа 46-р цэцэрлэгт оруулах болчихоод байна" хэмээн гунигтай хэлсэн юм. 

Гэрчилгээнээс харахад хүүгийн нас барсан шууд шалтгааныг "Амьсгал, зүрх судасны дутагдал", харин үндсэн шалтгааныг "Сүрьеэгийн гаралтай тархины идээт үрэвсэл" гэж тогтоож байсныг дахин сануулъя.

 

Г.Анхмаагийн хувьд хэн нэгнийг буруутгахгүй байгаа нь түүний ярианаас харагдана. Сэтгэлийн хаттай бүсгүй гэдэг нь танд шууд ойлгогдох байх. Гэхдээ, одоо ч бидний хойч ирээдүй болсон үр хүүхдүүдийн эрүүл, аюулгүй сурч боловсрох эрх зөрчигдсөөр, талийгаач хүүгээс нь хойш 15-р сургуулиар жишээ авахад байдал огт өөрчлөгдөөгүй байна. 

Үүнийг бид хэрхэн өөрчлөх вэ? 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.