СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүрьеэгээр нас барсан хүүгийн ээж дахин тайлбар өглөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р сургуульд сурч байсан хүүгээ сүрьеэгээр алдсан ээжийн яриаг бид өчигдөр та бүхэнд хүргэсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу үзэгчдээс олон дуудлага, санал, гомдол ирлээ. 

Хүүгээ алдсан ээжийн хувьд одоогоор орон нутагт ажиллаж, амьдарч байгаа, хотод ирж яриа өгөх боломжгүй байсан учир бид утсаар тодруулга авсан. Үүнд зарим үзэгч эргэлзэж, "Бодит хүн эсэхийг тодруулах шаардлагатай байна" гэсэн юм.

Иймд

Уг ээжийн хувьд дөрвөн хүүхэдтэй бөгөөд талийгаач - ууган хүү нь байжээ. Ирэх жил нэг хүүхэд нь харьяаллын дагуу (Хан-Уулын 3-р хороо) 15-р сургуульд орох болчихоод байгаад бухимдалтай байгаагаа нуусангүй. Хамгийн гол нь, тус сургууль олон жилийн турш сүрьеэгийн голомт болоод байсныг холбогдох яамд, удирдлагууд яагаад нуун дарагдуулж, түмний олон хүүхдийг халдварлуулсан бэ? гэдэг дээр уг ээж гомдолтой байгааг эцэг, эхчүүд ойлгож хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.

Мөн өнөөдөр өглөө манай редакци руу 15-р сургуульд хүүхэд нь сурдаг эцэг, эхийн төлөөлөл утасдсан "Талийгаач хүү Болормаа гэж багшийн ангид байсан гэж ээж нь ярьсан нь батлагдахгүй байна. Тийм багш байгаагүй болж таарсан. Энэ нь энэ явдал яг бодит хэрэг мөн үү гэдэгт эргэлзэхэд хүргэж байна" гэдэг талаар бид тодруулахад уг ээж: 

-  гэж хэлсэн юм. 

Ингээд та бүхэнд, мэдээллийг илүү бодитой болгох үүднээс ээжийнх нь зөвшөөрлөөр хүүгийн нас барсны гэрчилгээг хүргэж байна. Мэдээж, эцэг, эхийнх нь хүсэлтээр нэр, ус, болон тодорхой мэдээллүүдийг нууцаллаа. .  

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.