СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар-Дархан чиглэлд зорчих гэж байгаа бол дараах түр замаар зорчино уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өнөөдрөөс өргөтгөн шинээр барьж эхэллээ.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбар хариуцсан сайд болон бусад асуудал хариуцсан албан тушаалтнуудын хамтаар зам барилгын гүйцэтгэлийн ажлын эхлэлтэй газар дээр нь танилцсаныг бид мэдээлсэн билээ.

Замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд.

Зам хаасан хэсэгт иргэд түр замаар зорчин бусад хэсэгт үндсэн замаар хөдөлгөөнд оролцох юм.

Тухайлбал,

Улаанбаатар хот доторх буюу Баруунтуруун орчмын иргэд Таван шар-Толгойт-Орбит-Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлнэ. Түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 361-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орж явах юм.

Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.