СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУРХАЙ: Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ /LIVE/

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозамын өргөтгөл шинэчлэлийн ажил албан ёсоор эхэлж, бүтээн байгуулалтын нээлтээ хийж байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгох бөгөөд "Олон улсын транзит тээвэр дамжин өнгөрөх, босоо тэнхлэгийн гол зам" хэмээн нэрлэж буй. Эхний ээлжинд хоёр эгнээтэй болгох бөгөөд зам барих хөрөнгийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон.

Харин шинээр хоёр эгнээ зам нэмж, дөрвөн эгнээ болгох өргөтгөлийн ажлын санхүүжилтийг эхний ээлжинд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаас гаргаж, Европийн сэргээн босголт, хөгжлийн банкнаас нөхөн төлөх нөхцөлөөр шийдвэрлэхээр болжээ. 

Замын ажлыг 10 дугаар сарын 31 гэхэд бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх хуваарьтай бөгөөд нэг компани 204 км автозамыг барьж дийлэхгүй учраас таван хэсэгт хувааж, тендерт таван компани шалгарчээ. 

Хугацаа хэт шахуу учраас дээрх таван компанид техник технологийн хамгийн сүүлийн үеийн аргаар барихыг үүрэг болгосон тул "хүйтэн аргаар боловсруулах" технологоор барих ажээ. Мөн 9 төмөр бетон гүүр баригдана. 

Дашрамд дурдахад 2019 оны бүтээн байгуулалтын улиралд Монгол улс гол гол автозамуудын бүтээн байгуулалтыг шийдэхээр төлөвлөсөн бөгөөд олон улсын болон улсын чанартай 1569 км автозам, 69 км урт бетон гүүрийн ажил хийнэ.

Энэ жилдээ багтаж 899 км зам, 500 м урт бетон гүүрийг ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна. Дийлэнх замууд нь баруун аймгуудын зам бөгөөд ялангуяа Өвөрхангай-Баянхонгор-Увс, Баян-Өлгий-Ховдын чиглэлийн замуудыг барихыг онцолж байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийн цахим хуудаснаас дамжуулсан LIVE бичлэгийг хүлээн авч үзнэ үү:

Хоёрдугаар цэгээс дамжуулсан LIVE:

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.