Энэ сарын 7-ны өдрөөс эхлэн ирэх сарын 7-ны өдөр хүртэл Франц улсад эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
ДАШТ-д зургаан холбооны 24 баг оролцож байгаа ба 1991 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулагдсаар ирсэн юм. 2015 онд АНУ-ын шигшээ баг гурав дахь удаагаа түрүүлээд байгаа юм.
Одоо хэсгийн тоглолтууд явагдаж байгаа өнгөрсөн дэлхийн аварга баг болох АНУ-ын шигшээ баг Тайландын шигшээ багийг 13:0 харьцаагаар бут ниргэлээ. АНУ-аас 13 дугаартай Алекс Морган уг тоглолтод таван гоол оруулж ДАШТ-ний мэргэн буучдын жагсаалтыг шууд тэргүүлээд эхэллээ. Ийнхүү АНУ-ын шигшээ баг F хэсгийг тэргүүлж эхэлсэн ба уг хэсэгт Швед мөн нэг хожилтойгоор удаалж байна.