"FIFA U-20 World Cup" 20 хүртэлх насны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсад зохион байгуулагдаж байна. Урьд шөнө хагас шигшээ тоглолтууд явагдсан ба Экуадор болон БНСУ, Украйн болон Италийн багууд учраа тааран тоглолоо.
Экуадор 0:1 БНСУ
Хоёр багийн хувьд аль аль нь түүхэндээ анх удаа "FIFA U-20 World Cup" 20 хүртэлх насны хөлбөмбөгийн ДАШТ-ний хагас шигшээд шалгарсан юм. Ази тивийн төлөөлөл болсон БНСУ-ын хувьд шөвгийн 16-д мөн Ази тивийн төлөөлөл болох Японы багийг хожиж улмаар шөвгийн 8-д Сенегалийг буулган авч хагас шигшээд гарч ирээд байлаа. Харин Экуадорын хувьд 16-д Уругвайн хүчирхэг багийг 3:1 харьцаагаар хожиж улмаар шөвгийн 8-д АНУ-ын багийг 2:1 харьцаагаар хожиж гарч ирсэн юм.
Тоглолтын цорын ганц гоолыг Ж.Чой 39 дэх минутад оруулсан нь ялалтын гоол байлаа. Ийнхүү БНСУ-ын хагас шигшээд ялалт байгуулснаар энэ сарын 15-ны шөнө аваргын төлөө Украйны залуучуудтай тоглох бол Экуадорын хувьд Италийн багтай хүрэл медалийн төлөөх тоглолтоо энэ сарын 14-ны өдөр хийх хуваарьтай байна.
Азийн багаа дэмжиж байна даа амжилт Корея