"FIFA U-20 World Cup" 20 хүртэлх насны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсад зохион байгуулагдаж байна.
Өнөө шөнө хагас шигшээ тоглолтууд явагдах хуваарьтай байгаа ба дараах дөрвөн баг хагас шигшээд тунан үлдээд байна.
- Украйн - Итали
- Экуадор - БНСУ
Хагас шигшээ тоглолтын өмнө багуудын төлөөлөл юу гэж хэлсэн талаар:
Украйны довтлогч Данило Сикан:
"Дэлхийн аваргын өмнө би тоглолтынхоо тухай ялалтын тухай зүүдэлсэн. Энэхүү зүүд маань одоо ч бодит биеллээ олсоор байна. Бид өөрсдийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, Украйны төлөө тоглож байна."
БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Чун Жунгён:
"Манай залуу тоглогчид тоглолтоос тоглолтын явцад улам ихээр туршлагажиж хожил бүрээсээ урам авч байна. Өнөө шөнө бид эмх цэгцтэй тоглолтыг үзүүлэх болно"
Шөвгийн наймд БНСУ-ын шигшээ баг Сенегалийн шигшээ багтай тоглож үндсэн цагт 3:3 харьцаагаар тэнцсэн "галзуу" тоглолтыг үзүүлсэн. Уг тоглолтын эхний гоолыг Сенегалын Кавин 37 дахь минутад оруулж гоолын салхийг хагалсан ба дараах гоолууд орсон юм.
- 62 дахь минутад Солонгосын Лий Кангин торгуулийн цохилтоор гоолдсон.
- 76 дахь минутад Сенегалын Ниане мөн торгуулийн цохилтоор
- 90+8 дахь минутад Солонгосын Лий Жисол гоолдсон
- 96+ дахь минутад Солонгосын Чо Ёнгвүүк
- 120+1 дахь минутад Сенегалийн Амадоу Цисс гоолдон нийлбэр дүн 3:3 тэнцэж торгуулийн цохилтоор ялагч шийдэгдсэн юм.