ШИЛДЭГ ЦОМОГ: Селин Дион "The Colour of My Love"
ШИЛДЭГ ЦОМОГ: Селин Дион "The Colour of My Love"

 

Манай сайтын "Дэлхийн шилдэг борлуулалттай цомог" цуврал булангийн энэ удаагийн дугаараар Канадын домогт дуучин Селин Дионы "The Colour of My Love" цомгийг танилцуулж байна.Энэхүү цуврал булангаараа бид дэлхийд хамгийн олон хувь борлуулагдсан шилдэг цомгуудыг танилцуулдаг юм.

Celine Dion 

Канад дуучин бүсгүй дөнгөж 12 настайдаа Франц хэл дээр анхны цомгоо гаргаж улмаар 1982 онд Yamaha World Popular Song Festival,  1988 онд Eurovision Song Contest хөгжмийн томоохон хоёр наадамд түрүүлсэн байна. 90-ээд онд англи хэл сурч анхны англи хэл дээрх Unision цомгоо гаргаж байжээ. Үүнээс хойш англи, франц хэл дээр хэд хэдэн цомог гаргаснаас олон улсад түүнийг бүрэн таниулсан цомгууд бол яах аргагүй 1993 оны "The Colour of My Love", 1996 оны "Falling into You", 1997 оны "Let's Talk About Love" цомгууд нь юм. Оны шилдэг цомог, Оны шилдэг гэх мэтчилэн Гремми наадмаас таван ч удаа шагнал хүртсэн агуу дуучин бол Селин Дион. Дуучин Селин Дион карерийнхээ туршид дэлхий даяар 200 гаруй сая хувь цомог борлуулж чадсан нь бүх цаг үеийн хамгийн олон хувь цомог борлуулж чадсан уран бүтээлчийн нэг болж чаджээ. 

 "The Colour of My Love" 

Өнөөдөр та бүхэнд танилцуулж буй энэхүү цомог нь дуучин Селин Дионы анхны англи хэл дээрх цомгуудын нэг бөгөөд Англи, Америк, Европын орнууд тэр ч бүү хэл Японд маш олон хувь борлуулагдсан цомог юм. Дэлхийн даяар 20 гаруй сая хувь борлуулагдсан гэсэн тоо бий. 

"The Colour of My Love"

1. "The Power of Love" 5:42
2. "Misled" 3:30
3. "Think Twice" 4:47
4. "Only One Road" 4:48
5. "Everybody's Talkin' My Baby Down" 4:01
6. "Next Plane Out" 4:57
7. "Real Emotion" 4:25
8. "When I Fall in Love" (duet with Clive Griffin) 4:20
9. "Love Doesn't Ask Why" 4:08
10. "Refuse to Dance" 4:21
11. "I Remember L.A." 4:12
12. "No Living Without Loving You" 4:22
13. "Lovin' Proof" 4:11
14. "Just Walk Away" 4:58
15. "The Colour of My Love"

Уг цомгийн супер хит дуунуудаас толилуулж байна. 

Think Twice

 Only One Road

Next Plane Out

When I Fall in Love

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл