СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ж.Батзандан: Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг ОУПХ-ны дүгнэлтийг судлах Түр хорооны дарга Ж.Батзандан, гишүүн Л.Болд нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд өчигдөр МҮОНТВ-ээр зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцох үеэр эрүүдэн шүүсэн бичлэгийн зарим хэсгийг олон нийтэд дэлгэсэн билээ. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-Эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгох шийдвэр Засгийн газраас гарсан. Эхний зургаан өдрийн нийт 24 минутын бичлэгээс түүвэрлэж, МҮОНТВ-ээр үзүүлсэн. Цаашид Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараас гадна цорын ганц амьд гэрч Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгохоор бэлдэж байна.  

.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан миний бие Л.Болдтой хамт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эмнэлэгт эргэж очсоныг та бүхэн мэдэж байгаа. Биеийн эрүүл мэнд нь амаргүй байгаа, илүү эрчимжсэн эмчилгээ хийлгэх зайлшгүй байгаа. 

Хоёрдугаарт, Л.Болд бид нар Ардчилсан намаасаа хөөгдсөнийгта бүхэн мэдэж байгаа. Шударга эх орончдын намаа байгуулах ажил ид явж байна. Маргааш буюу 6 сарын 6-нд анхны хурлаа хийнэ. Манай нам Үндэсний нам байх болно. 

УИХ-ын гишүүн Л.Болд: 

-Монгол намаар дутсандаа бид нам байгуулаагүй ээ. . Бид баялгийн хувьсгал хийнэ. Бид газрын хувьсгал хийнэ. Бид шударга бусын хувьсгалыг хийнэ.  

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.