Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүгдэж байсан шүүгчдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүгийн онц хүнд гэмт хэргээр ял эдэлж байгаа ялтнуудаар эрүүдэж байгаа бичлэгийг хүргэж байна.
/Зүрх судасны өвчтэй хүн болон бага насны хүүхэд үзэхийг хориглоно/
Энэ бичлэгийг 2018 оны 12 дугаар сард ТЕГ-ын ажилтнууд сэргээж, уг эрүү шүүлтийг зохион байгуулсан байж болзошгүй төрийн албан хаагчдыг шалгах ажлыг эхлүүлж байжээ. Ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулган ял хүлээлгэсэн үйлдэлд Хууль зүйн сайд Ц.Нямдорж албан ёсоор уучлалт хүсэж, УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд уг бичлэгийг өнгөрсөн гуравдугаар сард хаалттайгаар үзүүлж байлаа.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эргэх үеэрээ уг бичлэгийн зарим хэсгийг олон нийтэд үзүүлж болно гэдэг зөвшөөрлийг тэднээс авсан бөгөөд өчигдөр МҮОНТВ-ээр анх удаа олон нийтэд нэвтрүүлсэн юм.