3х3 сагсанбөмбөгийн 18 хүртэлх насны ДАШТ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд өчигдөр албан ёоор эхэлсэн. Тав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн ДАШТ-д 32 орны 40 шилдэг баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх ба манай улсаас эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байгаа юм. Манай багийнхны мэдээлийг энд дарж үзнэ үү.
Манай сайт ДАШТ-ийг тав хоногийн турш шууд дамжуулан үзүүлэхээс гадна монголын багийн тоглолтуудын бичлэгийг цувралаа хүргэж байгаа юм.
Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр манай эмэгтэй баг хэсгийн эхний хоёр тоглолтоо хийсэн юм.
Эхний тоглолтоо Филиппиний шигшээ багтай хийж 20:14 харьцаагаар хожигдол хүлээлээ.
Харин хэсгийн хоёр дахь тоглолтоо Чехийн шигшээ багтай тоглож 14:13 харьцаагаар хожигдсон юм.
Тэмцээний эхний өдрийн дараах байдлаар Монголын эмэгтэй багийн тоглогч Э.Энэрмаа тус өдөр хоёр тоглолтод хамгийн өндөр оноог буюу 16 оноог авч БНХАУ-ын С.Вутэй хамт онооны самбарыг тэргүүлж байна.