3х3 сагсанбөмбөгийн 23 хүртэлх насны дэлхийн лигийн тэмцээн, 18 хүртэлх насны ДАШТ, Ulaanbaatar Challenge дэлхийн гран при тэмцээн хэдхэн хоногийн дараа болно. Эдгээр тэмцээнүүд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд зохион байгуулагдана.
U23 дэлхийн лиг:
Зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд 23 хүртэлх насны 3х3 сагсанбөмбөгийн дэлхийн лигийн тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд зургаан улс оролцож байгаа ба Монгол, БНХАУ, Япон, ОХУ, Беларус, Тайланд улсын багууд оролцох юм.
U18 дэлхийн аварга:
Зургаадугаар сарын 3-7-ны өдрүүдэд 18 хүртэлх насны 3х3 сагсанбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Уг тэмцээнд дэлхийн 20 орны эрэгтэй, эмэгтэй 40 багууд тус бүр дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөнө.
Манай эрэгтэй баг С хэсэгт Латив, АНУ, Беларус, Гүржийн шигшээ багуудтай орсон ба дараах хуваарийн дагуу тоглолтоо хийнэ.
Эмэгтэй багийн хувьд:
Манай эмэгтэй баг С хэсэгт Франц, Голланд, Филлипин, Чехийн шигшээ багуудтай дараах хуваарийн дагуу тоглоно.
Ulaanbaatar Challenge:
Жил бүр зохиогддог Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээн зургаадугаар сарын 8-9-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус тэмцээнд шилдгийн шилдэг 16 баг өрсөлдөх юм.
Монголынхоо шигшээ багт амжилт хүсье. Медаль хүртээрэй