Шилдэг цомог: Жорж Майкл Faith
Шилдэг цомог: Жорж Майкл Faith

 

Манай сайтын "Дэлхийн шилдэг борлуулалттай цомог" цуврал булангийн энэ удаагийн дугаараар Английн алдарт дуучин асан Жорж Майклын "Faith" цомгийг танилцуулж байна.Энэхүү цуврал булангаараа бид дэлхийд хамгийн олон хувь борлуулагдсан шилдэг цомгуудыг танилцуулдаг юм.

Жорж Майкл "Faith"

Английн дуучин, дуу зохиогч Жорж Майкл (1963-2016) нь 80-аад оны сүүл 90-ээд оны эхээр дэлхий нийтийг байлдан дагуулж байлаа. Ялангуяа түүний хамгийн анхны Faith цомог түүнийг бүрэн илэрхийлэх цомог болж чадсан юм. Тэрээр Британийн хамгийн олон хувь цомог борлуулсан уран бүтээлчдийн тэргүүн эгнээнд бичигддэг ба дэлхий даяар 100 гаруй сая хувь цомог борлуулж чадсан байдаг. Үүнээс Faith цомог дангаараа 20 гаруй сая хувь борлуулагдсан гэсэн тоо бий. Жорж Майкл уг цомгоороо маш олон шагналуудыг хүртсэн ба 1989 онд Гремми наадмаас "Оны шилдэг цомог" шагналыг хүртсэн байна. 2011 онд уг цомгийг дахин сэргээж хэвлэсэн байдаг байна. 

1. "Faith" 
2. "Father Figure" 
3. "I Want Your Sex" (Parts 1 & 2) 
4. "One More Try"
5. "Hard Day" 
6. "Hand to Mouth" 
7. "Look at Your Hands" 
8. "Monkey" 
9. "Kissing a Fool"

Faith цомогт багтсан дээрх дуунуудыг нэгийг нь ч алгасан сонсож боломгүй супер хит дуунууд юм. 

Цомгийн нэрээр нэрлэгдсэн Faith дуу:

Father Figure:

 Kissing A Fool:

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл