СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: УИХ-ын чуулганы танхимд Ардчилсан нам лоозон байршуулжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт 10 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар уг хуулийг дөнгөж сая баталлаа.

Энэ хуульд орж байгаа гол өөрчлөлт бол 2020 оноос эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоолны үйлчилгээнд хамрагдах бөгөөд 2023 оноос эхлэн 1-12 дугаар ангийн бүх сурагчид тус хөтөлбөрт хамрагдах юм. Тус хууль батлагдсанаар “Хүүхдийн баярын өмнө эрүүл, боловсролтой Монгол иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн нийгмийн шинж чанартай том хууль батлагдлаа гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэллээ. Уг хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

Сурталчилгаа
  • 2019-05-30 10:45

    Чуулганы танхимд Ардчилсан нам лоозонгууд байршуулжээ

    Өнөөдрийн чуулганы хуралдааны танхимд Ардчилсан намын зөвлөлөөс лоозонгууд байршуулжээ. Сөрөг хүчин болох Ардчилсан нам өнөөдрөөс эхлэн бүтэн сарын хугацаанд Засгийн газрыг огцруулахын төлөө акц зохион байгуулж байгаа. Энэ талаар тус зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Ардчилсан намаас тавдугаар сарын 30-нд ард түмний жагсаал зохион байгуулна. Мөн үүнээс хойш бүтэн сарын улс төрийн эсэргүүцлийн томоохон акц зохион байгуулахаа мэдэгдэж байна. Тэмцлийн тууштай хэлбэрт шилжинэ" гэж өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн билээ. Өнөөдрийн чуулганы хуралдаан дээрх эсэргүүцэл уг акцын нэг илэрхийлэл бололтой.

    Лоозонгуудад "Авлигачин сайдаа шалга! 10 сая доллар, 1,2 сая евро!", "Авлигатай, аллагатай, хулгайтай ПОП засгийн газар огцор!",  "Дарга нарын тансаглалыг ард түмний татварын мөнгөөр төлдгөө зогсоо", "Төвсийн алдагдал 7 их наядын өрийг хэн хариуцах вэ?", "Ард түмэн үнэ, валютын ханшийн өсөлтөд дарлуулж цөхөрч байна" гэх мэтээр бичжээ.

    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Өнөөдөр АН-аас эрх баригчдаас хариуцлага нэхсэн сөрөг хүчний жагсаалыг талбайд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын зөвлөл хэлэлцэх асуудлын эхэнд орсон хуулийн төслийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байна. Өнөөдөр нийгэмд болж бүтэхгүй асуудал маш их болсон. Ялангуяа төрийн эрх баригчдын ёс зүйгүй үйлдлээс болж халдварт өвчин мэт тархаж байгаа. хэдийгээр эдийн засаг өсөж байгаа гэх хэдий ч өсөлт ард иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй эрх баригчдын хариуцлагагүй үйлдэл гаарч байгаад олон нийт бухимдаж байна. Нийгэмд архидалт, гэмт хэрэг, хүчирхийлэл, халдварт өвчин, авлига энэ бүхэн урьд хожид Монголд байгаагүйгээр газар авч байна. Засгийн газрын амлалтууд, хариуцлага тооцно гэсэн үгнүүд нь хий хоосон хийсэж зарим нь өөрсдийгөө өмгөөлөх хэлбэр рүү орж байгаад иргэд бухимдаж байна. С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн захиулагчийг зарлах асуудал, Эрдэнэтийн асуудал, 60 тэрбум, ЖДҮ-гийн сангийн асуудал, олон сая авлига, Оюутолгойн асуудал   зэрэг энэ бүхэн өнөөдөр шийдэлгүйгээс үүдэж иргэдийн төрд итгэх итгэл бүрэн алдарсан гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Тийм учраас өнөөдрийн жагсаалыг зайлшгүй зохион байгуулах ёстой гэж сөрөг хүчин үзсэн. Иргэдээ идэвхтэй оролцохыг хүсэж байна" гэлээ. 

    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Сөрөг хүчнийхэн гэнэт ухаарсан мэт баахан лоозон бариад сууж байна. Та нар өөрсдөө эрх мэдэлтэй байхдаа энэ бүхнийг засахын төлөө хэзээ ч явж байгаагүй шүү. Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг ярилаа. Тухайн үед Дубайн гэрээг байгуулж болохгүй, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулъя гэхэд хамгаалаад үг хэлж байсан хүмүүс өнөөдөр лоозон бариад сууж байна. Тэгж та нарын хамгаалж үлдсэний гайгаар Монгол Улс төслөөс 30 жил ашиг хүртэхгүй болсон. Тийм том юмаа алдахад хамгаалж байснаа мэдэхгүй өнөөдөр попорч байна" гэлээ.

    2019-05-30 10:30

    Ж.Батзандан: МАНАН бүлэглэлээс манай тал руу ирж байгаа гишүүдэд баярлалаа

    Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн 10 гаруй асуудалтай холбогдуулж гишүүд саналаа хэлж байна. 

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ үеэр "МАНАН бүлэглэлээс манай тал руу ирж байгаа зарим гишүүддээ баяр хүргэе. Та нар зөв замаа олсон" гэж хэллээ. УИХ-д 65 суудалтай МАН-ын гишүүд 33-ын бүлэг, 27-ын бүлэг буюу У.Хүрэлсүхын болон М.Энхболдын талынхан болж үзэл бодлоороо хуваагдсан билээ. Харин 27-ын бүлэг буюу М.Энхболдын талд байсан зарим гишүүд түүнийг УИХ-ын даргаас огцорсны дараагаар нэг нэгээрээ У.Хүрэлсүхийн талд "урваж" 14 гишүүнтэй болсон гэсэн "бор шувуу" нисэх болсон. Энэ үгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан баталж буй бололтой.

  • 2019-05-30 10:30

    2019-05-30 10:45

    Чуулганы танхимд Ардчилсан нам лоозонгууд байршуулжээ

    Өнөөдрийн чуулганы хуралдааны танхимд Ардчилсан намын зөвлөлөөс лоозонгууд байршуулжээ. Сөрөг хүчин болох Ардчилсан нам өнөөдрөөс эхлэн бүтэн сарын хугацаанд Засгийн газрыг огцруулахын төлөө акц зохион байгуулж байгаа. Энэ талаар тус зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Ардчилсан намаас тавдугаар сарын 30-нд ард түмний жагсаал зохион байгуулна. Мөн үүнээс хойш бүтэн сарын улс төрийн эсэргүүцлийн томоохон акц зохион байгуулахаа мэдэгдэж байна. Тэмцлийн тууштай хэлбэрт шилжинэ" гэж өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн билээ. Өнөөдрийн чуулганы хуралдаан дээрх эсэргүүцэл уг акцын нэг илэрхийлэл бололтой.

    Лоозонгуудад "Авлигачин сайдаа шалга! 10 сая доллар, 1,2 сая евро!", "Авлигатай, аллагатай, хулгайтай ПОП засгийн газар огцор!",  "Дарга нарын тансаглалыг ард түмний татварын мөнгөөр төлдгөө зогсоо", "Төвсийн алдагдал 7 их наядын өрийг хэн хариуцах вэ?", "Ард түмэн үнэ, валютын ханшийн өсөлтөд дарлуулж цөхөрч байна" гэх мэтээр бичжээ.

    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Өнөөдөр АН-аас эрх баригчдаас хариуцлага нэхсэн сөрөг хүчний жагсаалыг талбайд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын зөвлөл хэлэлцэх асуудлын эхэнд орсон хуулийн төслийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байна. Өнөөдөр нийгэмд болж бүтэхгүй асуудал маш их болсон. Ялангуяа төрийн эрх баригчдын ёс зүйгүй үйлдлээс болж халдварт өвчин мэт тархаж байгаа. хэдийгээр эдийн засаг өсөж байгаа гэх хэдий ч өсөлт ард иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй эрх баригчдын хариуцлагагүй үйлдэл гаарч байгаад олон нийт бухимдаж байна. Нийгэмд архидалт, гэмт хэрэг, хүчирхийлэл, халдварт өвчин, авлига энэ бүхэн урьд хожид Монголд байгаагүйгээр газар авч байна. Засгийн газрын амлалтууд, хариуцлага тооцно гэсэн үгнүүд нь хий хоосон хийсэж зарим нь өөрсдийгөө өмгөөлөх хэлбэр рүү орж байгаад иргэд бухимдаж байна. С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн захиулагчийг зарлах асуудал, Эрдэнэтийн асуудал, 60 тэрбум, ЖДҮ-гийн сангийн асуудал, олон сая авлига, Оюутолгойн асуудал   зэрэг энэ бүхэн өнөөдөр шийдэлгүйгээс үүдэж иргэдийн төрд итгэх итгэл бүрэн алдарсан гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Тийм учраас өнөөдрийн жагсаалыг зайлшгүй зохион байгуулах ёстой гэж сөрөг хүчин үзсэн. Иргэдээ идэвхтэй оролцохыг хүсэж байна" гэлээ. 

    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Сөрөг хүчнийхэн гэнэт ухаарсан мэт баахан лоозон бариад сууж байна. Та нар өөрсдөө эрх мэдэлтэй байхдаа энэ бүхнийг засахын төлөө хэзээ ч явж байгаагүй шүү. Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг ярилаа. Тухайн үед Дубайн гэрээг байгуулж болохгүй, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулъя гэхэд хамгаалаад үг хэлж байсан хүмүүс өнөөдөр лоозон бариад сууж байна. Тэгж та нарын хамгаалж үлдсэний гайгаар Монгол Улс төслөөс 30 жил ашиг хүртэхгүй болсон. Тийм том юмаа алдахад хамгаалж байснаа мэдэхгүй өнөөдөр попорч байна" гэлээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.