СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хэнтийн сонгуулийг хийлгэхгүй байх шалтгаан буюу Ерөнхийлөгчид таалагдаагүй улс төр...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын товыг Сонгуулийн Ерөнхий хорооноос энэ зургадугаар сарын 30-ны өдөр хэмээн зарласан. Гэвч өчигдөр /2019-05-27/ хуралдсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж уг сонгууль зохион байгуулагдахгүй хэмжээнд очжээ.

УИХ-ын гишүүнийг чөлөөлсөн УИХ-ын тогтоол хууль зөрчөөгүй, харин нөхөн сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргах байсныг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргасан, мөн сонгуулийн товыг сонгууль болохоос 180 хоногийн өмнө гаргах ёстой байсан нь тус тус Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзсэн билээ.

ҮХЦ-ийн энэхүү дүгнэлтийг 15 хоногт багтаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хүлээж авах эсэхээ шийдэх учиртай.  Хэрэв Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй бол ҮХЦ Их суудлын хуралдаанаа зарлан эцсийн шийдвэрийг гаргана. Хүлээж авбал Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль явагдах боломжгүй болох юм. 

Ер нь бол . Уг нь энэ удаагийн сонгуульд арав гаруй улс төрийн нам нэр дэвшигчээ өрсөлдүүлэхээр зэхэж байсан аж. Гэвч энэ шийдвэр гарсны дараа хамгийн ихээр эсэргүүцэл үзүүлж, харамсаж буй нь Ардчилсан нам болоод байна.

Шулуухан хэлбэл, Ардчилсан нам "дэвхцэж" байна. Энэ нь ч учир шалтгаантай. Тус намын дарга юм.

Энэ нь ч үнэний ортой. Хэнтийчүүдийн дунд явуулсан тандалт судалгаагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө нэр дэвшвэл ялах магадлал маш өндөр байсан ч У.Хүрэлсүхийн хувьд Парламентад тэртээ тэргүй хангалттай шийдвэр гаргах хэмжээний суудалтай учраас "жижиг улс төр" хийхгүй. Харин МАНАН тэмцлийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлж, 2020 оны сонгуульд МАН засаглах хэмжээний суудал авах, үүгээр дамжуулж намын даргын суудлаа баталгаажуулж, 2021 онд дахин намын гишүүдийнхээ итгэлийг хүлээх, бүр цаашилбал Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр 6 жил Ерөнхийлөгчийн суудалд "тухлах" алсын төлөвлөгөө түүнд бий...

Иймд тэрбээр өөрийгөө нэр дэвшинэ гэсэн "бор шувуу" нисгэж байгаад Соёл урлагийн газрын дарга МУГЖ, дуучин Б.Эрдэнэбатыг өөрийнхөө оронд нэр дэвшүүлэх тактик хадгалж байлаа. 

Үүнийг сөрөг хүчин мэдэхгүй байх учиргүй. Тэртээ тэргүй сул шахуу өрсөлдөгчтэй тохиолдолд тус намын гишүүн аж. УИХ-д найман суудалтай улс төрийн нам бүлэг байгуулах, цаашилбал улс төрийн шийдвэрээрээ эрх баригч намд хангалттай нөлөөлөх хэмжээний "хүчтэй". 

Гэтэл тус намаас сонгогдож ард түмний итгэлийг хүлээсэн Ерөнхийлөгч Харин МАН-ын одоогийн удирдлагуудыг түшиж, төрийн тэргүүний зүгээс гаргах улс төрийн шийдвэрээ хангалттай хийсээр байгаа. 

2020 оны сонгуульд төрөлх нам нь Ж.Оюунбаатараар хүч нэмж, сөрөг хүчин болж орвол түүнд ихээхэн "гай" удаж мэдэхээр байгаа юм. 

Ийм л шалтгаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын дарга У.Хүрэлсүхэд "захиалж", Хэнтийн нөхөн сонгууль зохион байгуулагдахгүй байх эцсийн цэгийг хатгажээ...

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.