Хөх хотын гран при: Н.Түвшинбаяр аваргын бүх барилдааны бичлэг

Сурталчилгаа
Хөх хотын гран при: Н.Түвшинбаяр аваргын бүх барилдааны бичлэг

 

Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ ээлжит цуврал тэмцээний нэг болох Хөх хотын гран при тэмцээн Өвөрмонголын Хөх хотноо явагдаж дууслаа. Уг тэмцээнд одоогийн байдлаар 43 орны 301 жүдоч барилдсан ба манай улсын хувьд Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр, Д.Сумьяа тэргүүтэй эрэгтэй 12, эмэгтэй 11 нийт 23 бөх барилдсан юм.

Манай сайт медаль хүртсэн бөхчүүдийнхээ барилдааны бичлэгийг цувралаар хүргэдэг уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -66кг жинд хүрэл медаль хүртсэн Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг үзүүлсэн билээ. Ё.Басхүүгийн барилдаануудын бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Харин өнөөдөр +100кг жинд барилдсан Олимпын наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаярын хэрхэн барилдаж мөнгөн медаль хүртсэн бүх барилдааны бичлэгийг толилуулж байна. Дашрамд дурдахад Н.Түвшинбаяр аварга маань 2018 онд Хөх хотын гран при тэмцээнд түрүүлж байсан юм. 

Н.Түвшинбаяр аварга D хэсгийн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Т.Бекболотыг цэвэр ялсан. Н.Түвшинбаяр аварга уг бөхийг ийнхүү хоёр дахь удаагаа давж байгаа бөгөөд түрүү жил Бакугийн дэлхийн аваргаар таарахад ялж байлаа.

Хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Т.Алентэй барилдан мөн цэвэр яллаа.

Хагас шигшээд Германы Ф.Жоханнестэй барилдан мөн цэвэр яллаа. 

Харин алтан медалийн төлөө БНСУ-ын өсч буй залуу хүчтэн (одоо 18 настай) Ким Минжонд ялагдан мөнгөн медаль хүртлээ.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Zochin

    argagui yasni avarga daa bayar hurge

  2. Zochin

    argagui yasni avarga daa bayar hurge

  3. TVWSHINBAYR SUMYA ajilt

    TA hedee ajil hvsie ilvv ajilt gargaaraa

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0