Тоттенхам клуб түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн финалд шалгарлаа

Сурталчилгаа
Тоттенхам клуб түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн финалд шалгарлаа

 

Шигшээд шалгарсан эхний баг болох Ливерпүүл клуб боломжгүй нөхцөл байдлаас гайхалтай ялалт байгуулсан билээ. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин урьд шөнө мөн л тун хүнд байдлаас Тоттенхам клуб шигшээ тоглолтод оролцох тийзээ авлаа. 

Хагас шигшээ эхний тоглолт Тоттенхамын талбайд болж Аяакс 0:1 харьцаагаар хожил байгуулсан юм. Хэрэв уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Хариу тоглолт урьд шөнө Аяаксын Жохан Кружиф Аренад боллоо. Аяакс клуб сүүлийн 10 тоглолтдоо ердөө нэг удаа тэнцэж есөн ялалт байгуулаад байгаа шилдэг формтой байгаа шинэ залуу эрч хүчтэй тамирчдынхаа шуургалсан довтолгоогоор хожлоо баталгаажуулах тоглолтод оролцсон юм. Тэд мэдээж эхний тоглолтод хожил байгуулсан, мөн өөрийн талбай дээрээ тоглох гэх мэт хариу тоглолтод үнэндээ л бүх талаар давуу байлаа. Тоглолт дөнгөж эхлээд Де Лигт, 35 дахь минутад Зиеч нар гоолдож Аяакс шигшээд тоглох баяраа тэмдэглэж эхэллээ. 

Тоглолтын товчлол:

  • Тоттенхам клуб түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн шигшээд шалгарлаа
  • Тоттенхам клуб Аваргуудын лигийн шигшээд тоглож буй Английн тав дахь баг боллоо. (Арсенал, Челси, Ливерпүүл, Манчестер Юнайтед)
  • Лукас Моура Аваргуудын лигийн хагас шигшээд хэт-трик хийсэн тав дахь тоглогч болж байна. (Алессандро Дел Пиеро, Ивика Олик, Роберт Левандовски, Кристиано Рональдо)

Аяакс болон Тоттенхам клубуудын тун гайхамшигтай тоглолтын тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0