Энэ улирлын Премьер лигийн аваргын төлөөх өрсөлдөөн үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байна.
Хожих бүрдээ хүснэгтийг ээлж дараалан тэргүүлж буй хоёр баг болох Манчестер Сити болон Ливерпүүл клубын чухам хэн нь түрүүлж цом өргөхийг шийдэх ганцхан даваа үлдлээ. Урьд шөнө 37 дугаар тойргын тоглолтоо хийсэн Манчестер Сити клуб Лестер Сити клубыг талбайдаа хүлээн авч хожил байгуулснаар хүснэгтийг дахин тэргүүлж эхэллээ.
Харин шийдвэрлэх сүүлийн тойрог энэ бүтэн сайн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдөр явагдана.
Манчестер Сити клубын хувьд Брайтонтой тоглох ба урьд өмнө нь гурван удаа тоглож гурвууланд нь хожиж байсан бол Ливерпүүл клубын хувьд Волвестэй тоглох оноолттой байна. Хоёр баг өмнө нь хоорондоо есөн удаа учраа тааран тоглоход хоёр удаа тэнцэж зургаан удаад нь Ливерпүүл клуб хожиж байсан түүхтэй. Хүснэгтийг тэргүүлэгчдийн хувьд аль аль нь хожоод сурсан багуудтайгаа тоглоно гэхэд болно. Гэвч Ливерпүүл клуб хожил байгуулсан ч Манчестсер Сити клуб хожигдохгүй л бол түрүүлэх боломж байхгүй юм.
Урьд шөнө Манчестер Сити клубын багийн ахлагч Винсент Компаний 23 метрээс цөм цохиж багтаа тун хэрэгтэй хожил авсан Манчестер Сити болон Лестер Сити клубуудын тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү.