ШИЛДЭГ ЦОМОГ: Green Day "Dookie"
ШИЛДЭГ ЦОМОГ: Green Day "Dookie"

 

Энэхүү цуврал булангаараа бид дэлхийд хамгийн олон хувь борлуулагдсан шилдэг цомгуудыг танилцуулдаг юм.

Green Day хамтлаг "Dookie" цомог

1986 онд байгуулагдсан Green Day хамтлаг 1990 онд анхны "39/Smooth", 1991 онд хоёр дахь "Kerplunk" цомгуудаа гаргасан ч 1994 онд гаргасан "Dookie" цомгоо гаргах хүртлээ төдийлөн амжилт олоогүй юм. Уг "Dookie" цомгоос хойш гаргасан гурван ч цомог нь "Dookie" цомог шиг амжилттай байж бас л чадсангүй. Уг цомог 1995 онд Гремми наадмаас "Шилдэг Альтернатив цомог" шагналыг хүртсэн байдаг. Цомгийн супер хит дуунууд болох  "Longview", "Basket Case", шинэчлэн найруулсан "Welcome to Paradise", "When I Come Around" дуунууд цомгийн борлуулалтад шууд нөлөөлсөн нь мэдээж хэрэг. 

"Dookie" цомгийн эхний сингл болох "Longview"

"Dookie" цомгийн хоёр дахь сингл "Welcome to Paradise" 

 

"Dookie" цомгийн гурав дахь сингл "Basket Case" 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл