LIVE: БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс Байгалийн түүхийн музeйг Их тэнгэр рүү нүүлгэхтэй холбоотой Засгийн газрын шийдвэрийн талаар тодрууллаа. Учир нь, тус музейг шилжүүлж бариад газрыг нь дуудлага худалдаагаар зарах гэж байна гэсэн яриа цахим орчинд тархаад байгаа юм.
-Одоо байгаа Байгалийн түүхийн музейн газар дээр санаа зоволтгүй. Хэн ч зарж, дуудлагаар худалдах гээгүй. Суурин дээр нь үүх түүхээ харуулсан хаадын ч гэдэг юм уу музей баригдана. Улсын төсвийн 280 сая төгрөгөөр долоон давхар музейн барилгын зураг гарсан. Энэ зургаар барина. Яагаад одооны музей боломжгүй вэ гэвэл үлэг гүрвэлийн үзмэрүүд багтахгүй. Иймээс олон нийтэд хаалттай байдаг Их тэнгэрийн аманд музейг шилжүүлэн барьж, олонд нээлттэй болгоё гэж шийдсэн юм.
Шинээ музей барих төсөв байхгүй байгаа. Санхүүжилтийг хөөцөлдөж байна.