СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-05-02

LIVE: УИХ: Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай төслийг дэмжлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ӨНӨӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭНЭ. 

Үдээс өмнө 

1.Түр хорооны даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

2.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилж, чөлөөлөх тухай асуудлуудыг хэлэлцсэн бол ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААНААР 

3.Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

4.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

5.Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

6.Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

7.Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

8.Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

9.Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

10.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан;

11.“Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

12.“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

13.Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг нийт 13 хуулийн төслийг ХЭЛЭЛЦЭНЭ. 

Сурталчилгаа
  • 2019-05-02 16:54

    Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав

    Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн өнөөдрийн чуулганаар хэлэлцээд, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 61.4 хувийн саналаар, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг бүхэлд нь 59.1 хувийн саналаар, Газрын тухай хуулийн төслийг бүхэлд нь 61.2 хувийн саналаар, Газрын төлбөрийн хуулийн төслийг бүхэлд нь 65.9 хувийн саналаар тус тус дэмжлээ.  

    2019-05-02 16:13

    Есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа

    Улсын их хурлын өнөөдрийн чуулганаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төсөл ёсоор есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан юм

    Зарим координат дээр давхцал байгаа нь өмнө нь Байнгын хорооны даргын бухимдлыг төрүүлж, хурлыг хойшлуулж байсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир Байнгын хорооны хуралдаан дээр зарим координатын алдааг засахыг ажлын хэсгийн гишүүдэд даалгаж байсан. Хэдийгээр зарим алдаа засагдаагүй орж ирж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хүртэл бухимдлыг төрүүлсэн ч давхцлыг арилгах даалгавартайгаар УИХ-ын гишүүдийн 71.2 хувийн саналаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийг дэмжлээ.  

  • 2019-05-02 16:13

    2019-05-02 16:54

    Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав

    Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн өнөөдрийн чуулганаар хэлэлцээд, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 61.4 хувийн саналаар, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг бүхэлд нь 59.1 хувийн саналаар, Газрын тухай хуулийн төслийг бүхэлд нь 61.2 хувийн саналаар, Газрын төлбөрийн хуулийн төслийг бүхэлд нь 65.9 хувийн саналаар тус тус дэмжлээ.  

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.