СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: З.Энхболд: 33 их наядын хэрэг гэдэг хэрэг огт байхгүй, Х.Энхжаргалын хариуцлагагүй мэдэгдэл

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр/2019.05.02/ Байнгын хорооны хуралдаан дээр АТГ-ын даргаас чөлөөлөгдсөн Х.Энхжаргалын мэдэгдэлтэй холбоотой тайлбар хийлээ. Учир нь АТГ-аас чөлөөлөгдсөн Х.Энхжаргал 2015 онд "Өршөөлийн хууль" баталж, бондын 33 их наядын гэмт хэргийг өршөөсөн гэсэн ноцтой мэдэгдлийг хийсэн юм. 

З.Энхболд: 

. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарсан, бондын мөнгө 2012 онд гарч ирсэн. Зарцуулагдаагүй байсан. 2014, 2015 онуудад зам баригдсан, 80 мянган айлын орон сууцны дэд бүтэц баригдсан. Нэг их наяд орчмыг жижиг дундын зээлэнд өгсөн. Бондын зарцуулалт маш ил тод, юунд зарцуулсан нь тодорхой, төгрөг болгон эзэнтэй.

Худлаа шоу болгож ярьж болохгүй шүү дээ. 2017 оноос хойш л бондын мөнгө шалгана гэж ярилаа. Шалгаад гаргаад ир л дээ. Хоёр тэрбумын бонд авсан. Тухайн үeийн ханшаар үржүүлэхээр 3.2 их наяд. Гэтэл нөгөөх чинь 33 их наядын тухай ярьж байна.

Х.Энхжаргал ямар зорилготой ярьсан гэж ойлгох вэ тэгвэл?
-Ажлаасаа халагдахгүйн тулд. Ийм чухал юм илрүүлчихсэн байсан чинь намайг халах гээд байна гэж ойлгуулах гэсэн байх.

Оюутолгойн хэрэг тэгвэд худлаа байх боломжтой гэсэн үг үү?
-Оюутолгойн мэдээлэлтэй би танилцаагүй, мэдэхгүй байна. Мөрдөн байцаах шатанд явж байгаа хэрэг. Дараагийн дарга нарын учрыг нь олох ажил.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.