Засгийн газраас өргөн барьсан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 23.7-д баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байхаар тусгасан нь нийгэмд талцал үүсгээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар Зам, тээвэр хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл өглөө.
-Ажлын хэсгийн зарим гишүүнээс буруу хүрдтэй машиныг хориглох санал гарсан. Энэ саналыг Засгийн газар хүлээн авахгүй. Яагаад гэвэл манайд явж байгаа машины дийлэнх нь буруу хүрдтэй. Буруу хүрдтэй машин осол их гаргадаг гэсэн судалгаа байхгүй. Харин гүйцэж түрүүлэх үед харагдах орчин хязгаарлагдах асуудал бол байдаг.
Харин Солонгост үйлдвэрлэсэн тэргээс Япон тэрэг нь чанартай гэсэн судалгаа бол байдаг гэж хариуллаа.