СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ченж Н.Багабаяр: Зөв талдаа хүрдтэй автомашин оруулж ирэхэд өртөг өндөр тусна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явах хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтоосон гэсэн үг. .

Засгийн газраас өргөн барьсан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 23.7-д баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байхаар тусгажээ. 

Гэхдээ тодорхой хугацаа зааснаас хойш оруулахыг хориглох бөгөөд нэгэнт ороод ирсэн автомашин хөдөлгөөнд оролцож болох гэнэ. 

22-ын товчоонд байрлах “Авто худалдааны цогцолбор”-т автомашин борлуулдаг хоёр ченжээс баруун талдаа хүрдтэй автомашин оруулахыг хориглох нь зүйтэй эсэх талаар тодруулсан юм.

Ченж Мөнхжаргал: Ард иргэд муу автомашин унана гэсэн үг

 “Ард иргэд муу автомашин унана гэсэн үг. Иргэд өөрсдийн амьжиргаандаа тохирсон унаа худалдан авч хэрэглэж байна. Зөв талдаа автомашин оруулж ирэхээр бол солонгос, баруун европ, АНУ-аас автомашин импортоор ирнэ. Д. Саяхан манай хэдэн найз нар Узбекистан руу явсан юм. ” хэмээв.

Ченж Н.Багабаяр: Зөв талдаа хүрдтэй автомашин оруулж ирэхэд өртөг өндөр тусна

"Манайд орж ирж байгаа автомашинуудаас хамгийн их борлуулалт сайтай нь Прусс маркийн автомашинууд байна. Баруун талдаа жолоотой автомашиныг оруулж ирэхийг хориглосноор . Солонгос автомашины хувьд үнэ боломжийн ч чанар, эдэлгээ муутай, амархан дуу ордог. Баруун европ, АНУ-аас орж ирж байгаа тэрэгнүүд үнэтэй байдаг. Хамгийн гол нь “Прусс хаврид” автомашины хувьд бага шатахуун иддэг, чанартай, эдэлгээтэй гэдэг утгаараа монголчууд түлхүү авч унадаг" гэсэн юм.

2015 онд 41064-өөс 26445 нь буюу 64,4 хувь нь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл осолд орсон байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал үүрэгтэй бөгөөд .

Монгол Улсад 2009-2015 онд гарсан зам, тээврийн ослын судалгаанаас харахад 2009 онд 6225 зам тээврийн осол гарснаас 2977 нь буюу 47,9 хувь нь, 2010 онд 6351-ээс 3188 нь буюу 50,2 хувь нь, 2011 онд 15909-өөс 8210 нь буюу 51,6 хувь нь, 2012 онд 12920-иос 7653 нь буюу 59,2 хувь, 2013 онд 14662-оос 7296 нь буюу 49,8 хувь, 2014 онд 11630-аас 6862 нь буюу 59 хувь,.

Олон улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдүгээрт зам тээврийн осол гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, хоёрдугаарт зам тээврийн ослоос үүдэн гарах хохирлыг багасгах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах боломжийг эрэлхийлэх гэсэн хоёр төрлөөр зохицуулагдаж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангах нь хамгийн чухлаар тавигдаж байна. Иймд баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг тусгах замаар замын хөдөлгөөний осол, зөрчлийн тоог бууруулах зорилгыг хангах боломжтой байна.

Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 23.7-д баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байхаар тусгасан. Уг зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ хугацааг тусгайлан авч үзэхээс гадна автомашин импортлогчдод хохирол учруулахгүй байхаар хуулийн хугацааг зааж өгөхөөр тусгажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.