Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт урьд шөнө Тоттенхам болон Аяакс клубуудын тоглолтоор эхэллээ.
Энэхүү тоглолт Английн Лондон хотноо Тоттенхам клубын шинэхэн цэнгэлдэхэд болсон ба энэ удаагийн аваргуудын лигт Реал Мадрид, Ювентус зэрэг хүчирхэг багийг хожиж шуугиан тарьсан Аяакс клуб Тоттенхамыг талбай дээр нь хожиж дахин шуугиан тарилаа. Тоттенхам клубын хувьд гол өрсөлдөгч болох Манчестер Ситиг багийг хожин 57 жилийн дараа европын тавцанд шөвгийн дөрөвт үлдээд байгаа юм.
Хоёр багийн хувьд Европын тавцанд 1982 онд Европын цомд нэг л удаа учраа тааран тоглоход нийлбэр дүнгээр 6:1-ээр хожиж байсан түүхтэй.
Урьд шөнө болсон тоглолтын 15 дахь минутад Аяаксын Ван де Вийк тоглолтын цорын ганц гоолыг орууллаа. Тоттенхамын хувьд гол тоглогчид болох Кейн гэмтлийн улмаас, "Солонгос хүү" Сон торгуулийн улмаас тоглоогүй нь хожигдоход нөлөөлсөн нь мэдээж хэрэг. Гэвч Аяакс энэ улиралд Европын тавцанд 161 дэх гоолоо оруулсан нь Тоттенхамын оруулсан гоолоос (98 гоол) даруй 63 гоолоор илүү байгаа юм.
Тоттенхам болон Аяакс клубуудын тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү.