Манай сайтын "Дэлхийн шилдэг борлуулалттай цомог" цуврал булангийн энэ удаагийн дугаараар алдарт дуучин Мариан Керигийн "Daydream" цомгийг танилцуулж байна. Энэхүү цуврал булангаараа бид дэлхийд хамгийн олон хувь борлуулагдсан шилдэг цомгуудыг танилцуулдаг юм.
Daydream
Америкийн дуучин, дуу зохиогч Мариан Керигийн 1995 оны Daydream цомог нь түүний нэрийг дэлхийн дахин таниулсан 1993 оны "Music Box", 1994 оны "Merry Christmas" цомгуудаас ялгаатай нь хип хоп болон urban урсгалын хөгжмүүдээр дагнасан цомог болсон юм. Тэрээр цомгийг бичүүлж эхлэхдээ эрс өөрчлөлтийг хийх зорилго тавьсан байдаг. Тэрээр "Daydream" цомгийн хүрээнд тухайн үед ид мандаж байсан хөвгүүдийн "Boyz II Men" хамтлагтай One Sweet Day дууг хамтран гаргасан нь үр дүнгээ өгч жинхэнэ шуугиан тарьж чадсан байна. Энэ нь түүний R&B урсгалд хөл тавьсан "үсрэнгүй алхалт" болж чадсан байдаг. 38 дахь удаагийн Гремми наадамд зургаан төрлөөр нэр дэвшсэн ч "гар хоосон" буцсан юм. Гэвч Гремми наадмын тайзнаа шинэ цомгийнхоо дуунаас дуулсан нь цомгийн борлуулалтад шууд нөлөөлсөн зөв маркетинг болж чаджээ. Цомгийн зургаан дуугаа сингл хэлбэрээр гаргасан ба хамгийн эхний "Fantasy" сингл нь "Билбордын шилдэг 100 дуу жагсаалт"-ыг найман долоо хоног тэргүүлсэн байдаг.
Дараагийн сингл болох One Sweet Day дуу нь "Билбордын шилдэг 100 дуу жагсаалт"-ыг арван зургаан долоо хоног тэргүүлсэн байдаг. Энэ нь Америкийн түүхэн дэх хамгийн удаан жагсаалтыг тэргүүлсэн дуу болон тэмдэглэгдэн үлджээ.
Daydream цомог дэлхий даяар 20 сая гаруй хувь борлогдсон ба зөвхөн Японд 2.1 сая хувь борлуулагдсан нь Ази бус уран бүтээлчийн хамгийн олон хувь борлуулагдсан цомгоор нэрлэгдсэн нь бий.